top of page

"Skypark Elara" Lakelands

Пукетийн Лагуна Лакеландс дахь байгалийн үзэсгэлэнт орчинд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууц


Service Description

Banyan tree компаний бүтээн байгуулалт "Skypark Elara" Lakelands нь Пукетийн Лагуна Лакеландс дахь байгалийн үзэсгэлэнт орчинд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцны шинэ төсөл юм. Энэхүү төсөл нь 2026 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд 7 давхар, 3 барилгаас бүрдэх нийт 220 айлтай. Борлуулах эхний үнэ: 1,2 тэрбум төгрөг. Skypark Elara Lakelands төслийн төлбөрийн нөхцөл нь дараах байдлаар байна. Гэрээ байгуулах үед: Үнийн дүнгийн 20% Барилгын явцын үе шат бүрт: 25%, 50%, 75% гүйцэтгэлд хүрэхэд тус бүр 10%Ашиглалтад орох үед: Үлдэгдэл 50% Энэ төлбөрийн хуваарь нь худалдан авагчдад барилгын явцтай уялдуулан төлбөрөө хийх боломжийг олгодог. Skypark Elara нь 1-3 унтлагын өрөөтэй, орчин үеийн загвартай орон сууцнуудыг санал болгож байна. Тус бүр нь хувийн тагттай бөгөөд ой мод, нуурын гайхалтай үзэмжийг харуулдаг. Резиденцийн оршин суугчид дээвэр дээр байрлах хязгааргүй усан сан, задгай террас, шарсан махны талбай, амралтын бүс зэрэг амралт, чөлөөт цагийн байгууламжуудыг ашиглах боломжтой. Төслийн байршил нь Лагуна Пукет амралтын газрын ойролцоо байрладаг бөгөөд оршин суугчид Лагуна Лакеландс болон Лагуна Пукетийн бүх байгууламжийг ашиглах боломжтой. Мөн ойролцоох Boat Avenue, Porto de Phuket зэрэг худалдаа, хоолны газрууд руу хялбархан хүрэх боломжтой. Skypark Elara Lakelands нь байгальд ойр, тав тухтай амьдралыг эрхэмлэдэг хүмүүст зориулсан төгс сонголт юм. PMC компаний хамт олон Пукетэд 2-р сарын 6 хүртэл борлуулалт хийн ажиллах тул бидэнтэй холбогдож мэдээлэл авахаас гадна хэрэв та Тайландад аялаж байгаа бол бидэнтэй холбогдож өөрийн биеэр ирж үзээрэй.

© 2024 PMC, by Digital solution, Momade agency

bottom of page